Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг | |
Ходоод цанхайхНакамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв. Ходоод цанхайх нь хоолны шингэц муутай хүмүүст юм уу, их өөх тостой хоол идсэн үед илэрдэг. Идсэн зүйл шингэхгүй ходоод хүнд оргих, бөөлжис цутгах зэрэг янз бүрийн шинж тэмдэгтэй. Тодорхой өвчинтэй шууд холбогдох нь бага боловч сэтгэл санааны байдал томоохон нөлөө үзүүлдэг гэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр бие сэтгэлийн таа тухыг эрхэмлэж, шингэц сайтай хоол хүнс, ходоодонд дарамтгүй хоол тэжээлийг өдөр бүр авч байх нь чухал юм. Хоол боловсруулах хүчил болох diastase ихээн агуулж байдаг цулхир, ходоодны эмний үндэс болдог витаминU-аар баялаг байцаа зэргийг хоолондоо өдөр бүр өргөн хэрэглэх нь зүйтэй. Ходоод муутай буюу стресс ихтэй хүмүүс аль болох биеийн тамир, гимнастик хийж , цэвэр агаарт алхаж, хөдөлгөөнтэй байх нь чухал. Цулхирын нухаш Цулхирт amylase, diastase зэрэг хоол боловсруулах елементүүд ихээр хуримтлагддаг тул аль болох түүхийгээр нь хэрэглэвэл сайн. Цулхирыг үрж бага зэргийн амтлаад гоймон юм уу будаан дээр хийж иднэ. Цагаан гааны цай Цагаан гаанд халуун бууруулах, үрэвсэл намжаах, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах “ид шид” бий. Цагаан гааг үрж 10 гр-ыг халуун цайнд хийж ууна. Цайнд бус халуун ус хийгээд уусан ч болно. Байцааны шүүс Байцаанд ихээр агуулагддаг витамин U ходоод шархлахаас хамгаалдаг. Манжингийн жүүс Манжингийн үндсэнд diastase, навчинд витамин А, С, минерал ихээр агуулагддаг тул ходоод цанхайх үед навчтай нь хэрэглэхэд сайн нөлөө үзүүлдэг. Навчтай манжин1-2 ы-г хэрчин луувантай хольж машинаар няцлан, лимоны хүчил бага зэргийг нэмээд ууна. Мандарины хальстай цай Мандарины хальсыг хятадууд хатааж, эмийн найрлаганд ихээр хэрэглэдэг. Ялангуяа ходоодны эмэнд оруулдаг байна. Хатаахдаа гэмтэж сэв суугаагүй мандариныг сонгон авч хальсыг нь хуулан аваад хуурай нартай юм уу, салхитай газар дэлгэн 10 хоног хатаана. Хатахаар нь шилэн саванд юм уу даавуу уутанд хийж хадгална. Төмсний шүүс Төмс ходоодны үрэвслийг дарж, ходоод цанхайхад сайн нөлөө үзүүлдэг. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 26 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:![]() Товч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Миний сонирхолЯпон орны тухайЯпон хүмүүс Миний хийсэн орчуулга Сонирхолтой ном Гадаад харилцаа Дээд боловсрол Өөрийгөө хөгжүүлье Эрүүл мэнд Сүүлийн бичлэгүүдМянганы суутын нутгаарГэнжийн дуулал. 3-р хэсэг. Гэнжийн дуулал. 2-р хэсэг. Гэнжийн дуулал. 1-р хэсэг. Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай Улс төрийн онигоонууд Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж Үүргийн тухай Найзууд |