Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Үс унах, цайх, халцрах

21:34 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Хүний үсэнд ч наслалт байдаг бөгөөд ойролцоогоор 5 жилд бүрэн өөрчлөгдөж байдаг. Өдөрт 50-60 ширхэг үс унах нь хэвийн үзэгдэл ажээ. Харин дугуйрч халцрах, олноор унавал зайлшгүй эмчид үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй. Энэ нь цусны эргэлт муудах, амины хүчил, витамин А, В2  В6 , төмөр болон бусад элементүүд дутагдсанаас болдог.

Харин үс цайх нь үсийг хар өнгөтэй болгодог эд эсийн  хөгширлөөс үүдэлтэй юм. Үсний эх биеийг бүтээдэг эд эс эрүүл биш байваас цагаан хэвээрээ ургадаг байна. Үс цайх нь ямар ч насны хүнд илэрч байгаа бөгөөд саяхнаас цагаан үстэй залуучууд олшрох болжээ. Үсний өнгөний эд эсийн хөгшрөл нь нарны хэт ягаан туяа, цусны эргэлт муудах, уураг, эрдэс бодисын дутагдал зэргээс болох нь бий. Мөн стересс, мэдрэлийн ядаргаа ч нөлөөлдөг. Ялангуяа хэт их нерв нь хуйхны цусны эргэлтэд муугаар нөлөөлж, үс унах, халцрах, цайхыг урин дуудаж байдаг. Толгойнд массаж хийх нь ихээхэн үр дүнтэй.

Сайхан үстэй байхад амины хүчил ихээр агуулдаг уураг чухал нөлөөтэй байдаг. Харин уургийг хэрэгтэй гээд хэт ихээр хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Уургийг ихээр агуулдаг хоол хүнс гэвэл өндөгний шар, сүү, шош, мах, загас болно. Дээр үеэс үс бол бөөрний толь гэлцдэг. Шээсний замын эрхтнүүд болон бэлгэ эрхтэн, савтай холбоотой гэх нь бий. Хятадууд туулайн бөөр модны үрний гадуур хальсыг өргөн хэрэглэж иржээ.

Хулууны үр

Хулууны үрэнд үс унах, халцрах, цайхаас сэргийлэхэд тустай витамин А,В, төмөр, каротин зэрэг бодис ихээр агуулагдаж байдаг.Хулууны үрийг сайн угааж хатаана. Түүнийгээ хайруулын тавагт бага зэрэг хайраад өдөрт 20-оос доошгүйг идэх хэрэгтэй.

Элэг

Элгэнд уураг, витамин А,В –гийн төрлүүд ,Е витамин, минерал ихээр агуулагддаг. Элгээр янз бүрийн хоол хийж болох боловч аль болох түүхийгээр нь идвэл сайн.

Сонгино цагаан гааны ханд

Сонгино цагаан гааны хандаар үсээ зайлах нь үс унахыг зогсоодог гэж япончууд эрт дээр үеэс үзэж хэрэглэж иржээ. Сармис 2 хумс, цагаан гаа эрхий хурууны чинээ 2-ыг үрүүлээр үрж бэлтгэнэ. Марьланд боож шүүсийг шахаад уг шүүсээ үсээ угаасны дараа халцарсан хэсэгтээ зөөлөн түрхэж хөнгөн массаж хийнэ. 15 минут болгоод ялимгүй халуун усаар зайлна. 3 өдөрт 1 удаа түрхэж  2-3 сар үргэлжлүүлвэл халцарсан хэсгээс үс ургаж эхэлнэ.

Халуун хушга

Хушганд уураг, өөх тос, минерал, витамины төрлүүд нэн баялаг байдаг.

Өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэх нь үс цайхаас сэргийлэх ач холбогдолтой.

Хушгыг ястай нь халуун гал дээр 30 минут орчим байлгана. Ясыг хагалаад халуунаар нь үрийг иднэ. Өдөрт 3 удаа 1-2 сар идвэл үр дүнтэй.

Өндөг

Өндөгөнд уураг их байдаг тул үс унах, цайх, халцрахад үр нөлөөтэй гэж үздэг.

Өндгөөр омлет, шөл мөн ногоотой  янз бүрийн хоол хийж идэж болно. Өдөр бүр ямар нэг хэмжээгээр хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

Далайн байцааны шүүс

Далайн байцаанд үс эрүүл байхад хэрэгтэй уураг, витамин, төмөр, кальци, каротин зэрэг бодис бүгд агуулагдах тул өдөр бүр хүнсэндээ өргөн хэрэглэвэл зохино. 10 см орчим далайн байцааг жижиглэн 1 стакан усанд орой хийж хонуулаад өглөө ууна.

Хар гүнжидийн зутан

Хар гүнжидэд сайн чанарын уураг, витамин В1 В2  , Е, линорын хүчил, кальци, төмөр бүгд агуулагддаг тул үсний гэмтлүүдэд нэн сайн. 50 гр будааг усанд хийж хонуулна. 80 гр хар гүнжидийг бүлээн усанд хийгээд 1 цаг байлгана.  Хоёулангийн усыг шавхаад хольж машинаар бутлан шүүс болгоно. Түүндээ 2 халбага элсэн сахар хийгээд гал дээр зөөлөн буцалгаад авна.  Хөргөөд өдөрт 2-3 удаа иднэ. Үсийг байнга эрүүл байлгахын тулд хуйхны ариун цэврийг сайтар сахиж байх нь чухал. Хуйх бохирдсноос нян үржиж үс унах халцрахын эх үүсвэр болдог.

Мөн хуйхандаа хурууны үзүүрээр зөөлөн массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулах үр дүнтэй.

Сэтгэгдэл үлдээх

баярлалаа

20:40 , 2010-06-27 .. Бичсэн: Зочин
тэврэлт

Bayralasan

12:23 , 2010-03-04 .. Бичсэн: pj
Us mini huuhed turuulsenees hoish tun ih medegdehuits unaj, tsaigaad bsan yum

21:55 , 2009-10-12 .. Бичсэн: Зочин
ярзайтал инээх ирмэх гуниглах баярлах хайртай

16:29 , 2009-03-11 .. Бичсэн: Зочин
talk to the hand

12:42 , 2009-02-18 .. Бичсэн: Зочин
баярлалаа... batting eyelashes

{ Сүүлийн хуудас } { 20 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax