Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг | |
Шээс задгайрахНакамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв. Өдөрт 10-аас дээш удаа морь хараад байвал шээс задгайрлаа гэж үзэж болно. Эрүүл хүн өдөрт 5-6 удаа морь харах нь хэвийнд тооцогдоно.Уух юмыг хэт ихэсгэх, шээс хөөх үйлчилгээтэй хоол хүнс ихээр хэрэглэх тохиолдолд мэдээж шээс ихэсэх нь бий. Мөн сэтгэл санааны байдал, хөгшрөлт, сэрүүн чанарын хоол хүнс ихээр хэрэглэх зэрэг нь шээс задгайрахад нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Харин хэвийн хэмжээнээс шээсний тоо, хэмжээ ихэсэх үед чихрийн шижэн өвчин байх магадлал өндөр тул эмчид хандах хэрэгтэй. Чихрийн шижин өвчний үед хоолой ам ихээр хатах тул их хэмжээний шингэн ууж шээс ихэсдэг . Хушгатай будааны шөл Хушганд хөгшрөлийн эсрэг үйлчилгээ бий тул “залуужуулах эм” гэж нэрлэх нь бий. Мөн тайвшруулах нөлөөтэй. Хөгшрөлтөөс үүдэлтэй шээс задгайрах үед өргөн хэрэглэдэг. 140 гр будааг 2 литр усанд 1 цаг орчим чанана. Түүндээ хэдэн ширхэг хушга хийж зөөлөн галаар дахин1 цаг орчим буцалгаад бага зэргийн давсаар амталж иднэ. Хушга шингэц удаантай тул ихээр идэх нь сайнгүйг анхаарах хэрэгтэй. Цулхирын нухаш Цулхирыг биеийн эсэргүүцлийг сайжруулах, мөн шээс задгайрах, шөнө дунд байн байн шээх үед хэрэглэхэд зохимжтой.Чихрийн шижин өвчинд өргөн хэрэглэдэг. 60гр цулхирыг үрж халуун усанд хийж уух эсвэл будаан дээр тавьж иднэ.Өдөр тутам идэх нь чухал. Луувангийн хальсийг шарж идэх Улаан лууван нь цусны эргэлтийг сайжруулах, гэдэс дотрыг дулаацуулах, дулаан хадгалах чухал үүрэгтэй. Сэрүүдсэнээс үүдэлтэй шээс ихэсэхэд нөлөөтэй. Луувангаа маш сайн угааж хальсална. Хальсыг улаан шаргал болтол шарна. Шарсан хальсаа тэр хэвээр нь иднэ. 1 луувангийн хальсны 3-ны нэгийг идэхэд хангалттай. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:Нүүр хуудасТовч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Миний сонирхолЯпон орны тухайЯпон хүмүүс Миний хийсэн орчуулга Сонирхолтой ном Гадаад харилцаа Дээд боловсрол Өөрийгөө хөгжүүлье Эрүүл мэнд Сүүлийн бичлэгүүдМянганы суутын нутгаарГэнжийн дуулал. 3-р хэсэг. Гэнжийн дуулал. 2-р хэсэг. Гэнжийн дуулал. 1-р хэсэг. Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай Улс төрийн онигоонууд Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж Үүргийн тухай Найзууд |