Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Элэгний өвчлөл

21:39 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Элэг өвчлөх хамгийн том шалтгаан бол вирүсийн халдвар,ялангуяа А,В, С төрлийн вирүс юм. Нөгөө талаар хоол, архины зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор элэг өөхжих нь элгэнд асар муу нөлөөтэй. Элэг өөхжих гэдэг нь хэт идэх, архи хэт хэрэглэх, өөх тостой зүйл ихээр идэх, таргалах, чихрийн шижин өвчний улмаас зэрэг шалтгаанаар элгэнд их хэмжээгээр өөх хуримтлагдахыг хэлдэг. Энэ нь улмаар элэг хатуурахад хүргэж болзошгүй. Өөхөжсөн элгийг хоол тэжээлийн зохистой хэрэглээ, таргалалтын эсрэг арга хэмжээ, чихрийн шижин өвчний эмчилгээгээр арилгаж болох талтай. Юуны өмнө архийг бүрмөсөн хориглох нь чухал. Мөн биед хуримтлагдсан илүүдэл энергийг эрс бууруулах нь үр нөлөөтэй. Үүнд биеийн тамирын дасгал хийх, спортоор хичээллэх, явган алхах нь үр дүнтэй.

Чихэр ихтэй бүтээгдэхүүн болох будаа, талх, боов, өөх тостой хүнсийг аль болох бага хэрэглэж, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, өөх тос багатай мах зэрэг аль болох уураг ихтэй хоол хүнсийг өргөн хэрэглэх нь чухал. Уураг нь элэгний эд эсийн нөхөн сэргээлтэд үлэмж ач холбогдолтой. Мөн ногоон болон шар өнгөт хүнсний ногоо витамин, минералаар элбэг тул өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэвэл зохино.

Архи, пиво маш өндөр калоритой. 1 шил пиво 250 кило калори тул 1 ширхэг гамбургертэй тэнцэнэ.

Япончууд элгэнд корбикура сайн гэж эрт дээр үеэс хүнсэндээ өргөн хэрэглэж иржээ.Энэ нь уураг ихтэй, витаминА, В2, В12 ихтэй, энерги багатай, өөх тос бага агуулдагаас тэр юм.  Загасанд taurin(үхрийн цөсөнд их хэмжээгээр агуулагдаж байдаг амины хүчлийн нэг төрөл, цусан дахь холестриныг бууруулахад өргөн хэрэглэдэг) зэрэг амины хүчлийн төрлүүд их байдаг тул Япончууд өдөр тутмын хүнсэндээ загас ихээр хэрэглэдэг.    

Taurin нь элэгний үйл ажиллагааг сайжруулж, элэгний эд эсийн нөхөн төлжилтөд сайн гэдгийг саяхны судалгаагаар японы эрдэмтэд нотолжээ.Элэгний архаг өрөвсөлд taurin-ийг их агуулдаг хүнс хэрэглэх нь зүйтэй.Витамин В-гийн төрлүүд нэн ялангуяа В 1, В 2 В12  , С –г агуулдаг хүнсийг өдөр тутам өргөн хэрэглэх нь зүйтэй.Үүнд загас, мах болон витамин С ихтэй амтат чинжүү, ногоон майлз орно. Далайн бүтээгдэхүүн, пүнтүүз, мөөг, лууван, навчит ногоонууд, байцаа, буйцаа, салат өргөн хэрэглэх нь сайн. Чихэрлэг боов, хийжүүлсэн ундаа, архи дарсыг аль болох хэрэглэхгүй байх нь чухал.


Сэтгэгдэл үлдээх

07:56 , 2008-12-29 .. Бичсэн: jason B
sain baina uu?tanii blog ih heregtei medeelel bichigddeg blog bn bayrlalaa.nadad tanias asuuh zuil bnaa yaj holboo barih be?

Сайн уу?

14:59 , 2008-12-01 .. Бичсэн: Нархан (зочин)
Сайхан мэдээлэл байна баярлалаа happy

{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax