Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг | |
Цөсний чулууНакамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв. Цөсний хүүдий болон цөсний гуурсанд чулуу үүсэхийг цөс чулуужих гэдэг. Цөсөнд чулуу үүсэхэд гэдсээр хүчтэй хатгуулан өвддөг. Хэт идэх, архи дарс хэтрүүлэн хэрэглэх, бие ядрах зэргээс болж өвдөх нь бий ч гэнэт хүчтэй хатгуулан өвдөх нь энэ өвчний гол шинж тэмдэг юм.Цөсний чулуу нь дунд, хижээл насныханд, тарган хүмүүст мөн хэт идэх, хөдөлгөөн багасах, дэглэм журамгүй хооллолтоос болох ба эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өргөн тохиолддог. Цөсний чулууг найрлагаас нь холестролоос үүдэлтэй, билирубинээс үүдэлтэй гэж 2 ангилна.Цөсний чулуунаас сэргийлэхэд юуны өмнө өөх тос багатай, тосонд шарсан, хуурсан, түлэгдсэн хоол, хүнс аль болох хэрэглэхгүй байх нь чухал. Мөн архи дарс, кофе, хийжүүлсэн ундаа, халуун ногоо аль болох бага хэрэглэх нь зүйтэй.Ялангуяа өлөн элгэн дээрээ архи, дарс, кофе хэрэглэхгүй байвал зохино. Холестролоос үүдэлтэй чулуу нь хоол хүнсний дэглэмтэй холбоотой ч билирүбинээс үүдэлтэй чулуу нь элэг болон 12 хуруу гэдсийг холбож, элгэнд боловсрогдсон цөсийг 12 хуруу гэдэс рүү хүргэх цөсний хоолой үрэвссэн, вирүсээр халдварлагдсан эсвэл цөсний гүйдэл удааширсан зэргээс үүсдэг. Холестролоос үүдэлтэй цөсний чулуунаас хамгаалахын тулд өндөгний шар, загасны түрс, амьтны элэг зэрэг дотор эрхтэн, хавч зэрэг далайн амьтан, могой загас зэрэг холестрин өндөртэй хүнснээс зайлсхийх нь чухал. Аль болох бага идэхийг хичээх хэрэгтэй.Мөн майнеоз, янз бүрийн амтлагчууд, янз бүрийн бэлэн хоолыг өдөр тутам хэрэглэх нь зохистой хооллолт биш юм. Харин мөөг, пүнтүүз, төмс, улаан төмс, шош, дүфү, ногоон навчит ногоонуудыг хүнсэндээ өдөр тутам хэрэглэх нь зүйтэй. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:Нүүр хуудасТовч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Миний сонирхолЯпон орны тухайЯпон хүмүүс Миний хийсэн орчуулга Сонирхолтой ном Гадаад харилцаа Дээд боловсрол Өөрийгөө хөгжүүлье Эрүүл мэнд Сүүлийн бичлэгүүдМянганы суутын нутгаарГэнжийн дуулал. 3-р хэсэг. Гэнжийн дуулал. 2-р хэсэг. Гэнжийн дуулал. 1-р хэсэг. Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай Улс төрийн онигоонууд Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж Үүргийн тухай Найзууд |