Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Судас хатуурах

21:41 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Судасны дотор талд холестрол зэрэг өөхлөг эд наалдаж, улмаар судас нарийсч татах хүч алдагдахыг судасны хатуурал гэдэг. Усны хуучин хоолой бөглөрөхтэй адилтган үзэж болох юм. Судасны хатуурал нь улмаар тархины “цус харвалт”, зүрхний шигдээс өвчин үүсэхэд нөлөөлдөг. “Хүн судастайгаа хамт хөгширдөг” гэж  япончууд ярьдаг. Тиймээс нас өтлөхийн хэрээр судасны хатуурал ямагт дагалдаж байдгийг санах хэрэгтэй. Цусны даралт ихэсэх, цусанд холестрин ихэдэх, таргалах, чихрийн шижин, хөдөлгөөний дутагдал, стересс, тамхи ихээр татах нь судас хатуурахын шалтгаан болдог.

Хооллолтын хувьд юуны өмнө таргалалтын эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Таргалалт нь цусны даралт ихэдэх, чихрийн шижин зэрэг олон өвчний үүсгүүр гэдгийг санаж хоолны зөв дэглэмийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь чухал. Жин нэмж байгаа хүн юуны өмнө илүүдэл энерги хуримтлуулахгүй байх, хоол хүнсэндээ давс бага хэрэглэх нь чухал.

Холестрол бага хоол хүнсийг хэрэглэх нь дээрх өвчнөөс сэргийлэх чухал алхам болно. Эрүүл хүн өдөрт 600 мг холестрол цуглуулж болох бөгөөд судасны хатууралтай, цусан дахь холестрол ихтэй хүн 300 мг-аас хэтрэхгүй байвал зохино. 1 ширхэг өндгөнд 280 мг холестрол агуулагдах ба түүний 80% нь зөвхөн өндөгний шард агуулагдаж байдаг.

Мөн ургамлын гаралтай тосыг ихээр хэрэглэх нь  зарим тохиолдолд муу нөлөө үзүүлж байдгийг мартаж болохгүй. Ургамлын тосонд линорын хүчил ихээр агуулагдаж байдаг бөгөөд уг хүчил судас хатуурахаас сэргийлдэг боловч хэт ихэдүүлвэл харин ч эсрэг нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд судалжээ.Мөн хавдар, алерги үүсгэдэг гэдгийг анхаарах нь зүйтэй.

Аль болох хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний тухайд далайн ногоо, мөөг, цулхирын гурил(пүнтүүз) ордог. Ялангуяа пүнтүүзэнд холестол байдаггүй. Мөн дүфү, шош, загас хоол хүнсэндээ өргөн хэрэглэвэл зохино.

Архи, спиртийн төрлийн ундаа, хийжүүлсэн ундаа, амьтны гаралтай өөх тос, кофе, цайг аль болох хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх нь чухал.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax