Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Цусны даралт ихдэх

21:42 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Зүрх  цусны циркуляц хийх явцад судсанд өгч байгаа даралтыг цусны даралт гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас их даралтыг 140 mm hg доош, бага даралтыг 90 mm hg-аас доош байхыг хэвийн гэж үзэхээр тогтсон байдаг. 

Цусны даралт хижээл наснаас ихэсэх хандлага үзэгдэж эхлэх ба хоол хүнсэндээ давсыг хэтрүүлж  хэрэглэх, стересс, таргалалт, тамхидалт, архи хэтрүүлж хэрэглэх нь цусны даралт ихэсэхийн гол шалтгаан болдог.

Цусны даралт бууруулах үйлчилгээтэй уураг, кальци, калийг агуулдаг хүнсний бүтээгдэхүүн өргөн хэрэглэх нь зүйтэй. Мөн өөх тос багатай мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, шош, нуруу нь хөх өнгөтэй төрөл бүрийн загаснууд, ногоо, жимсийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэх нь чухал.

Эрүүл хүн өдөрт дунджаар 10 гр-аас доош давс хэрэглэх нь зохистой бөгөөд даралт ихтэй хүн 7 гр-аас хэтрүүлэхийг хориглох нь зөв.

Натри аль болох бага хэрэглэж, кальци, кали ихтэй хүнс идэх нь сайн. Кали нь хүнсний ногоо жимс, жимсгэнэ, шошны төрлүүд, мөөг, банана, гүзээлзгэнэ, цулхир, төмс, сүү, жүржинд их агуулагддаг. Кальци нь сүү, сүүнбүтээгдэхүүн, загас, хүнсний навчит ногоонд ихэд агуулагддаг.  


Сэтгэгдэл үлдээх

10:52 , 2011-06-10 .. Бичсэн: Зочин
чөтгөр чөтгөр

05:47 , 2011-01-26 .. Бичсэн: Зочин
инээх ярзайтал инээх алга ташилт rolling on the floor инээх not talking dont tell anyone sleepy rolling eyes nerd гоё шүү миа үнсэлт хайртай

19:30 , 2010-10-15 .. Бичсэн: sambayar (зочин)
http://zurhsudas.blogspot.com зүрх судасны өвчин асуудал биш боллоо та даралтны эм уусаар насыг барах уу эсвэл даралт ихдэх өвчнөөс бүрэн ангижрах уу 96665038

даралт

17:26 , 2010-08-01 .. Бичсэн: оогий (зочин)
сайн миа

{ Сүүлийн хуудас } { 11 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax